08,Dec 2023
| Нийтэлсэн Apr 4, 12:12 | ДЭЛХИЙ
Америкийн дуу бичлэгийн академийн 64 дэх удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол Лас Вегасын “MGM Grand Garden Arena” танхимд болж буй. Цар тахлын улмаас гурван сар хойшлогдсон наадам өөрийн “гэр” болсон Лос Анжелос хотоос нүүж Лас Вегаст болж байгаагаар онцлог билээ. 2021 оны ёслолыг үзэгчгүй зохион байгуулсан бөгөөд Тревор Ноа энэ жил ч хөтлөхөөр эргэн иржээ.
Энэ удаагийн наадамд дуучин, хөгжимчин, хөгжмийн зохиолч Жон Батист 11 номинацад нэр дэвшиж, дөрвөн Грэмми хүртсэн байна. Тэрбээр "Seoul" хүүхэлдэйн киноны хөгжмийг бичсэнээр “Оны шилдэг цомог"-ийн эзнээр шалгарав.
Дуучин Жастин Бибер, Дожа Кат, H.E.R нар тус тус найман номинацад нэр дэвшсэнээс, H.E.R “Шилдэг уламжлалт R&B гүйцэтгэл”-ийн шагнал хүртлээ.
Дуучин Оливиа Родриго “Шилдэг шинэ уран бүтээлч”, “Шилдэг поп соло” тоглолтын эзэн болсон бол “Оны шилдэг дуу”-ны номинацыг Silk Sonic "Leave the door open" дуугаар хүртэв.
Бусад шилдэг номиницын эзэд:
Эх сурвалж: cbs
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ