24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 27, 17:05 | Бусад
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, өдгөө манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөс хайлж, зарим нь бүрмөсөн гэсжээ.
Тухайлбал, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хангайн нуруунаас эх авдаг Чулуут, Онги, Цагаантуруут, Идэр, Сөгнөгөр, Хархираа, Чигж, Түргэн, Хариг зэрэг голын мөсний зузаан 30-150 см байна. Мөн Хөвсгөл, Тэрхийн цагаан, Өгий, Буйр, Хөх нуур, Ойгон, Увс зэрэг нуур 40-150 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа аж. Энэ нь дээгүүр нь явахад асуудалгүй мэт харагдавч цөмрөх аюултай гэсэн үг. Цаашид цаг агаар улам дулаарах тул гол мөрөн, нуурын мөс илүү нимгэрч, хэврэгших тул дээгүүр нь явах, авто тээврээр зорчихгүй байхыг анхаарууллаа.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ