24,Sep 2023
| Нийтэлсэн Mar 18, 9:09 | ШИНЖЛЭХ УХААН
Германд цахилгаан машины борлуулалт 24 хувиар өсжээ
ХБНГУ-д цахилгаан автомашины борлуулалт 2022 оны хоёрдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 24 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Энэ нь автомашины нийт зах зээлийн 25 хувь аж. Харин шинэ автомашины борлуулалт 3.2 хувиар нэмэгдэн, 200 512 болсон. Германд өнгөрсөн онд нийт 28 306 машин худалдаалснаар борлуулалт нь 55 хувиар өсжээ. Уг өсөлтөд цахилгаан машины борлуулалт голлон нөлөөлсөн байна.
Харин “Plug-in hybrid” загварын борлуулалт жилийн өмнөхөс нэг хувиар буурсан байна.
Гэвч Украин дахь зэвсэгт мөргөлдөөний улмаас Европын тээврийн хэрэгслийн үйлдвэрүүд зогссон тул ирэх саруудад өсөх, эсэх нь эргэлзээтэй аж.
Цахилгаан машины борлуулалт ийн нэмэгдсэн нь сүүлийн үеийн худалдан авагчдын чиг хандлагыг илэрхийлж байна.
Германд “Фиат 500” загвараас 1392 ширхэг борлогдсон бол бусад моделын хувьд 1000-аас даваагүй гэнэ. Түүнчлэн “Мерседес бенз” болон BMW нар дахин борлуулалтаараа тэргүүлэв. Тэгвэл “Вольксваген” зах зээлд өөрийн байр суурийг хадгалж чадаагүй бөгөөд “Тесла”-д гүйцэгджээ. Хоёрдугаар сард “Тесла” нийт 5944 ширхэг цахилгаан машин зарсан аж. “Тесла модел 3” бүхий 3690 машиныг Германы зах зээлд нийлүүлснээр нэгдүгээрт жагсаж байна.
Эх сурвалж: Insideevs.com
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ