24,Sep 2023
| Нийтэлсэн Mar 17, 6:06 | Гол бичвэр
Монголын урлагийн зөвлөлийнхөн 20 жилийнхээ ойг тохиолдуулан “Гэрэлт морьд” үдэшлэгийг энэ сарын 31-нд “Корпорэйт” зочид буудлын “Конвеншн центр”-т зохион байгуулах гэж байна. Үдэшлэгт урлагийн зөвлөлийн гишүүд, уран бүтээлчид болон хамтрагч байгууллагууд нь оролцох юм. Энэ үеэр медиа урлагийн үзэсгэлэн, “Урлагтай яриа” хэлэлцүүлэг, уран бүтээлчдийн тоглолт болох аж.
Хувь хүн, албан байгууллагууд Монголын урлагийн зөвлөлийн гишүүнээр шинээр элсэн тус үдэшлэгт оролцох боломжтой гэнэ. Гишүүнээр элсвэл тус байгууллагаас зохион байгуулдаг Олон улсын кино наадам тэргүүтэй бүх л үйл ажиллагаанд нь жилийн турш урилгаар оролцох эрхтэй.
Ташрамд дурдахад, Монголын урлагийн зөвлөлийн дэд тэргүүн агсан Питер Морроугийн гэгээн дурсгалд зориулж, түүний нэрэмжит “Гэрэлт морьд” тэтгэлэг зарлажээ. Мэргэжлийн уран бүтээлийг дэмжих зорилготой тус тэтгэлэгт тайз, дэлгэц, дүрслэх урлаг, утга зохиол гээд урлагийн бүх төрлөөр оролцож болох нь. Шалгарсан уран бүтээлчид 3 500 000 төгрөгийн тэтгэлэг олгох аж. Бүтээлийг энэ сарын 25-ны дотор arts@artscouncil.mn хаягаар хүлээж авах юм байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ