Гэр хорооллыг дахин төлөвлөж, барьсан анхны цогц хотхоныг хүлээлгэн өгөв

| Нийтэлсэн May 3, 16:04 | Нийгмийн тренд мэдээ

Үзсэн : 447 1

хотхорн

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл 2010 оноос хэрэгжиж эхэлсэн. Одоогийн байдлаар гэр хорооллын нийт 28 байршилд 43 төсөл хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд 2519 нэгж талбайд газар чөлөөлөлж, 11 755 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ. Сүхбаатар дүүргийн IX хороонд дахин төлөвлөлт хийсэн “Монтед констракшн” ХХК төслөө бүрэн гүйцэд дуусган тавдугаар сарын 3-нд   хүлээлгэн өглөө.

Тус компани нийт 4.8 га газарт үйл ажиллагаагаа хэрэгжүүлсэн байна. Энэ хугацаанд 36 айлын газар чөлөөлж, нийт 875 айлын 11 блок орон сууц барьж, ашиглалтад оруулжээ. Инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц татах нь хамгийн хүндрэлтэй байсан гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал, төслийн удирдагч Г.Энхболд хэллээ.

Улаанбаатарчуудын 50 хувь нь гэр хороололд амьдарч байна. Орон сууцжуулах энэхүү төсөлд дэд бүтэц хүрэх боломжтой гэр хорооллын 128 мянган өрхийг хамруулах тооцоолол байгаа аж . Үүнд 270 тэрбум орчим төгрөг шаардлагатай. Харин инженерийн шугам сүлжээ хүрэх боломжгүй үлдсэн талбайд гэр хорооллын шинэчилсэн зохион байгуулалт төслийг хэрэгжүүлнэ гэдгийг албаныхан онцлов.

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол