Геологичид үгүй бол бид дэлхийн түүхийг огт мэдэхгүй

| Нийтэлсэн Apr 3, 0:12 | ЭНЭ ӨДӨР

Үзсэн : 403

“Дэлхийн геологичдын өдөр”-ийг жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний ням гарагт тэмдэглэдэг уламжлалтай.  Геологичид байгаагүй бол бид дэлхийн байгалийн түүхийн талаар юу ч мэдэхгүй байх байсан. Дэлхий 4.5 тэрбум гаруй жилийн настайг тэд л олж тогтоожээ. Геологи бол дэлхий дээрх материал, байгалийн шинж чанар, үйл явцыг судалдаг шинжлэх ухаан юм. Мөн үлэг гүрвэлийн үеэс өнөөг хүртэлх бүх амьдралын түүхийг шинжлэн тогтоодог. 

Геологичдын өдрийг  хуучнаар ЗХУ-д 1966 оны дөрөвдүгээр сард анх тэмдэглэж эхэлснээр дэлхий нийтийнх болжээ.

Түүх сөхвөл,  Грекийн нэрт сэтгэгч Аристотель дэлхий “хэрхэн ажилладаг” талаар нарийвчилсан ажиглалт хийсэн анхны алдартан байлаа. Түүнээс хойш хэд хэдэн философич, эрдэмтэд дэлхийн физик шинж чанарыг гүнзгийрүүлэн судалж эхэлжээ.

table_rock_hammer

17-р зууны үед эрдэмтэд дэлхийн түүх, хувьслыг ойлгохын тулд чулуужсан олдворыг шимтэн судлах болсноор геологийн салбар шинжлэх ухааны үндэс тавигдсан аж. Ингээд 19-р зуун гэхэд өнөөгийн бидний мэддэг геологийн судалгаа шинжилгээ бат бөх сууриа олжээ. 

Манай улсад тэртээ 1939 оны БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 38 дугаар тогтоолоор тухайн үеийн Аж үйлдвэр, барилгын яамны дэргэд Уул уурхай, ашигт малтмалын трест байгуулагдсанаар Үндэсний геологийн алба үүссэн түүхтэй. 

Монгол улсын бүх геологичдодоо баярын мэнд хүргэе.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол