“Гэгээн муза” наадмын нэр дэвшигчид тодорчээ

| Нийтэлсэн Apr 6, 12:12 | Кино, жүжиг

Үзсэн : 425

277807926_5807532845939734_5582077945521702153_n

Театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн муза-16” олон улсын наадам өнөө жил зургадугаар сарын 3-10-нд болно. Тус наадмын шалгаруулалтын журамд энэ жилээс өөрчлөлт оруулж, үндсэн болон бэсрэг жүжгийн ангилал тус бүрт гран при шагнал олгох болжээ. Мөн театрын урлаг судлал, шүүмжийг хөгжүүлж, судлаачдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Урлагийг хүртээх-урлаг” төсөл хэрэгжүүлж буй аж.

Наадмын шилдгүүдийг драм, хөгжимт, хүүхдийн, нэг болон хоёр хүний жүжгийн төрлөөр шалгаруулна. Эхний шатанд 50 гаруй уран бүтээл бүртгүүлснээс 20 нь шалгарч, нэр дэвшсэн байна.

“Гэгээн муза-16”-д манай улсаас гадна Итали, Энэтхэг, Гүрж, Шри Ланка, Грек, Словен, Люксенбург, Румын, Буриадын уран бүтээлчид болон зочин шүүгчид оролцохоо мэдэгджээ.

Наадмын нэр дэвшигчид

Драмын жүжгийн төрөл

  1. -“Анна Каренина”- Улсын драмын эрдмийн театр
  2. -“Гэм зэм” –“Орфей” театр
  3. -“Шар гэгээ”- Төв аймгийн “Монгол туургатан” театр

Хөгжимт жүжгийн төрөл

  1. -“Нүдтэй наран тамга”- Дорнод аймгийн Хөгжимт драмын театр
  2. -“Гоолингоо”- Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театр
  3. -“Хөх нар”- Өмнөговь аймгийн Хөгжимт драмын театр
  4. -“Домог амилсан нутаг”- Дархан-Уул аймгийн “Залуучууд” театр

Хүүхдийн жүжгийн төрөл

  1. -“Жангар”- Завхан аймгийн Хөгжимт драмын театр
  2. -“Тангарагт хаан”- Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театр
  3. -“Гэрэл асаа”- Дорноговь аймгийн “Саран хөхөө” театр

Нэг хүний жүжгийн төрөл

  1. -“5+1=7”- Монгол Улс
  2. -“Өглөөний цайны өмнө”- Монгол
  3. -“Би Толгонай”- ОХУ-ын Буриад
  4. -“Хурандаа бичиж байна”- ОХУ-ын Буриад
  5. -“Нижинский”- Румын
  6. -“Knots”- Итали
  7. -“Untouched”- Шри Ланка
  8. -“Fall again fly better”- Энэтхэг
  9. -“Дарвин”- Энэтхэг
  10. Хоёр хүний жүжгийн төрөл
  11. -“Хүн гөрөөс”- Монгол
  12. -“Сэтгэлд харвасан туяа”- Монгол
  13. -“Is God a Taoist”- Энэтхэг
  14. -“Flushed”- Гүрж

277808502_5807532815939737_7020236199102114213_n (2)

277812467_5807626329263719_6678331138671374880_n (2)

277820409_5807607885932230_3790871252768307857_n

277807384_5807664479259904_8581363572202762080_n (2)

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол