Г.Баасанжав: Олон улсын түвшний тамирчинтай шигшээд "тулалдах" сайхан байлаа

| Нийтэлсэн May 1, 23:11 | Хобби

Үзсэн : 775 1

Арав дахь жилдээ зохион байгуулсан "VIP auto, moto festival 2022"-ын үеэр дрифтийн тэмцээний шигшээд шалгарсан хоёр тамирчинтай ярилцсанаа хүргэе.

Хувийн дугаар 22, спортын дэд мастер, "VIP auto, moto festival 2022"-ын дэд байрын эзэн, “idrift” клубийн тамирчин Г.Баасанжав:

- "VIP auto, moto festival 2022" наадмын дрифт тэмцээний шигшээд шалгарсан танд баяр хүргэе. Ишиоки Вакитай хийсэн сүүлийн халз тулааныхаа сэтгэгдлээс хуваалцаач?

- Баярлалаа. Монголд дрифтийн спорт хөгжөөд хэдийн 10-15 жил болжээ. Би сүүлийн таван жилд нь эл спортоор хичээллэж байна. Үүний эцэст шигшээ халз тулаанд олон улсын түвшний, япон тамирчинтай өрсөлдөх үнэхээр гоё, сайхан байлаа.

- Та ялна гэдэгтээ итгэлтэй байсан уу?

- Яг үнэндээ санасандаа хүртэл явж чадсангүй. Дрифтийн спорт үүссэн орны тамирчин гэдэг "өөр" юм байна. Олон улсын тамирчин бол олон улсынх л байдаг аж.

- Та ч бас олон улсын түвшинд уралдаж чадсан шүү, танд амжилт хүсье.

- Баярлалаа.

idrift baasska

 

Хувийн дугаар 73, Япон Улсаас оролцож буй "VIP auto, moto festival 2022"-ын ялагч, “Obocustoms” клубийн тамирчин Ишиоки Ваки:

yoshioki waki

- Сайн байна уу, ялагч болсонд баяр хүргэе. Тэмцээний зохион байгуулалт болон халз тулаанууд танд хэр өрсөлдөөнтэй байсан бэ? 

- Хоёр хоног үргэлжилсэн "VIP auto, moto festival 2022" наадам олон улсын түвшнийх байж чадлаа. Үзэгчид ч намайг өөрийн орны тамирчнаас ялгаагүй тусалж, дэмжлээ. Гэхдээ би энэ удаад өөрийн чадвараа бүрэн гаргаж чадсангүй. Учир нь Монголд ирээд удаагүй байсан тул бэлтгэл жаахан тааруу. Уг нь япон загварын машинаар “бөөрөөрөө” наалдсан дрифт үзүүлсэн бол үзэгчдийг бүр ч их баясгах байсан юм.

- Та сүүлийн халз тулаанд өрсөлдсөн Г.Баасанжавын талаар юу гэх вэ?

- Өмнөх шатуудын тамирчидтай харьцуулахад илүү хурдан, мөн өнцгөө маш сайн авч байсан. Урд нь давхихад арай амар байсан. Харин хойно нь бол Бааска бага зэрэг удаан байсан учраас мөргөчих гээд жижиг алдаанууд гаргасан. 

- Танд амжилт хүсье.

- Баярлалаа.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол