ОХУ байгалийн хийгээ Болгар, Польшид нийлүүлэхгүй

| Нийтэлсэн Apr 27, 15:03 | ДЭЛХИЙ

Үзсэн : 349

Польшийн ПГНИГ байгалийн хийн үйлдвэрийнхэн ОХУ байгалийн хийгээ борлуулахаа больсон талаар мэдээлэв. Учир нь ОХУ байгалийн хийг рублиэр худалдаж авахгүй бол зарахгүй гэсэн шаардлага тавьжээ.

Түүнчлэн Европ тивийн байгалийн хийн магнат гэгдэх “Газпром”-ын мэдээлснээр, Болгар улсын “Болгаргаз” компанид хүртэл дээрх шалтгаанаар байгалийн хий нийлүүлээгүй байна. Харин Болгар улс хийг рублиэр худалдаж авах нь аюултай, өндөр эрсдэлтэй гэж үзсэн аж.

ОХУ дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн байгалийн хийгээ рублиэр л зарна гэсэн ултиматум буюу хатуу шийдвэр гаргаж, худалдан авагч улс орнуудад мэдэгдээд байгаа юм.

Энэхүү мэдээлэл гарсны дараа АНУ-ын байгалийн хийн үнэ гурван хувиар өсжээ.

gas

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол