Европт газрын тосны үнэ “тэнгэрт хадлаа”

| Нийтэлсэн Mar 3, 6:06 | ДЭЛХИЙ

Үзсэн : 511

ОХУ, Украины хооронд үүсээд буй зөрчилдөөний улмаас АНУ тэргүүтэй Европын орнуудад газрын тосны үнэ  сүүлийн долоо хоногийн хугацаанд огцом өссөн байна. Тодруулбал, АНУ-ын Нью-Йорк болон Английн Лондон хотод гуравдугаар сарын 2-ны байдлаар нэг барелль газрын тос 110 ам.долларт хүрсэн нь түүхэнд байгаагүй дээд үзүүлэлт аж. Европын орнууд байгалийн хийн нийлүүлэлтийнхээ гуравны нэгийг Оросоос хангадаг. Хэдийгээр түүхий тос, байгалийн хийн нийлүүлэлтэд улс орнууд хараахан хориг тавиагүй. Гэхдээ  барууны орнуудын Засгийн газрын авч буй хориг арга хэмжээний хариуд ОХУ газрын тосны нийлүүлэлтээ багасгаж магадгүй гэсэн хүлээлтээс үүдэн ийнхүү үнэ өсжээ.

Нефтийн үнэ ийнхүү нэмэгдсэн нь инфляцын өсөлтийг хязгаарлахаар оролдож буй АНУ-ын төв банкуудад хүнд цохилт болж байгаа аж. ОХУ-д тавьсан хориг арга хэмжээнүүдээс үүдэн өнгөрсөн сард Евро бүсийн инфляцын түвшин нэлээд өссөн. Энэ тухай АНУ-ын төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сан (ХНС)-гийн дарга Жером Пауэлл  “Инфляцын өсөлтийг бууруулахын тулд энэ сард бодлогын хүүгээ өсгөх төлөвлөгөөтэй байна. Гэвч Украины нөхцөл, байдал нь АНУ-ын бодлого тодорхойлогчдын хэтийн төлөвийг тодорхойгүй болгож байна” гэж “Ройтерс”  агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Refueling-the-car-612152

Дээрх нөхцөл, байдал нь АНУ болон Европын орнуудын хувьцаа эзэмшигчдэд маш таатайгаар нөлөөлөөд буй гэнэ. Учир нь “S&P” болон “EUROPE STOXX 600” тэргүүтэй томоохон хувьцааны индекс 0.90-0.95 хувь хүртэл өсжээ.

Түүнчлэн Европын орнуудын ОХУ-д тавьсан хатуу хориг арга хэмжээний улмаас металлын нийлүүлэлт удааширч, хөнгөн цагааны үнэ дээд цэгтээ хүрснийг мэдээлэв. Лондоны металлын бирж дээр хөнгөн цагааны үнэ сүүлийн гурван сарын хугацаанд өссөн бөгөөд гуравдугаар сарын 2-ны байдлаар тонн нь 3580 ам.долларт хүрч, дээд амжилт тогтоожээ. Харин АНУ-ын алтны ханш уналттай, фьючерс нь 1.1 хувиар буурч, унц нь 1922.30 ам.долларт хүрсэн байна.

Эх сурвалж: РОЙТЕРС

Э.Эрдэнэ

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол