Гар утасныхаа цэнэгийг хэрхэн удаан хадгалах вэ

| Нийтэлсэн Mar 28, 15:03 | Технологи

Үзсэн : 329

Бидний өдөр тутмын харилцаа холбооны “түнш” болох гар утасны цэнэг дорхноо дуусчих гээд байдаг талтай. Тэгвэл утасны батерей ашиглалтыг уртасгах энгийн таван зөвлөмжийг хуваалцъя.

  1. Bluetooth холболтоо салгах

Та Bluetooth-ээр файл дамжуулчихаад унтраахаа мартсан юм биш биз. Хэрэглээгүй үедээ Bluetooth холболтоо даруйхан унтрааж хэвшээрэй. Энэ нь байнга идэвхтэй байх нь цэнэг амархан дуусдаг. Түүнчлэн батерейны “амьдрах” хугацааг ч багасгадаг аж.

How-To-Fix-A-Phone-That-Wont-Charge-

  1. Дэлгэцийн гэрлийг багасгах

Ихэнх гар утас дэлгэцийн гэрлийг тодосгох тохиргоотой байдаг. Цэнэг нь дуусах дөхсөн үед дэлгэцийн гэрлийг аль болох багасгах хэрэгтэй. Мөн хөдөө, хээр явах тохиолдолд хамгийн бага дээр нь тохируулбал зохино.

  1. Чичиргээт хонхыг хаах

Чичиргээ буюу вибратортай хонх нь цэнэгийг хурдан барагдуулдаг. Хурал, уулзалтаас бусад үед үүнийг ашиглахгүй байсан нь дээр.

  1. Нэгэн зэрэг олон программ нээхгүй байх

Смарт гар утаснууд олон программын горимыг дэмждэг. Энэ нь нэгэн зэрэг хэд хэдэн программ нээлттэй ажиллах боломжтой гэсэн үг. Иймд давхар ажиллаж буй программууд нь цэнэгийн дайсан байдаг тул шалгаж үзээд хэрэглэхгүйгээ хаачихаж байгаарай.

  1. Батерейг арчлах

Батерей арчлах гэж орчин, нөхцлийг нь зөв тааруулахыг хэлнэ.  Чийгтэй орчин нь гар утсыг эвдрэхэд хүргэдэг. Иймээс бороо орсон үед утсаа "халамжлахаа" мартуузай. Хэт халуун ч батарейны үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй учир аль болох хуурай, сэрүүн газрыг сонгоорой.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол