Гандантэгчэнлин хийдийн соёлын өвийг тоолжээ

| Нийтэлсэн Apr 22, 11:11 | НИЙГЭМ

Үзсэн : 271

хийдийн тоо

Соёлын яамнаас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд соёлын өвийн үзлэг, тооллого хийжээ. Тооллогоор 46 070 эд, зүйл бүртгэсний ихэнх нь шүтээн зураг, баримал, шуумал, цутгамал болон хөөмөл бурхан байсан аж.  Тооллогын явцад бохирдсон бурхан шүтээн, эд, зүйлсийг цэвэрлэж, хийдийн лам, ажилтнуудыг соёлын өвтэй хэрхэн харьцах, хамгаалах талаар сургалтад хамруулжээ. Тоолсон зүйлсийг гэрэл зураг, дүрс бичлэгээр баталгаажуулан, Соёлын өвийн үндэсний төвийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд хадгалсан байна.  

Гандантэгчэнлин хийдийн бурхан шүтээний тооллогыг өмнө нь 1987 онд Музейн удирдах газар, 2013-2014 онд Соёл, спорт, аялал жуулчлалын яамныхан хийсэн юм.

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол