Энгийн хүмүүсийн түүхийг өгүүлэх “Ганцхан шалтгаан”

| Нийтэлсэн Apr 14, 16:04 | Кино, жүжиг

Үзсэн : 233

“Z film”, “Бид хэд нэгдэл”-ийн хамтын бүтээл “Ганцхан шалтгаан” уран сайхны кино энэ сарын 20-ноос кинотеатруудын дэлгэцнээ гарах юм байна. Тус киноны зохиолыг цусны хорт хавдраар өвчилж, эдгэрсэн Г.Батзаяа бичиж, Б.Болдбаатартай хамтран найруулжээ. Тэрбээр өөр шиг нь зовлон туулж буй хүмүүст урам зориг өгөхийн зэрэгцээ амьдралын үнэ цэн, хайрлахын утга учир, энгийн хүмүүсийн түүхийг эл бүтээлдээ өгүүлсэн аж. Киноны гол дүрд Б.Хонгорцог, У.Нартай, Б.Золжаргал, Ц.Тэгшбаяр нарын залуу жүжигчин тогложээ. Киноны нээлтийн арга хэмжээ энэ сарын 20-нд “Corporate hotel and convention centre”-т болж, уран бүтээлийн багийнхан үзэгчидтэй уулзах юм байна.

постер (2)

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол