01,Oct 2023
| Нийтэлсэн Apr 18, 17:05 | ЭНТЕРТАЙНМЕНТ
Залуусын сонирхлыг татдаг машинтай кинотеатр буюу “Galaxy car cinema” дөрөвдүгээр сарын 30-нд үйл ажиллагаагаа эхлүүлнэ.
Уг нь эл үйлчилгээг өнгөрсөн оны долдугаар сард нээсэн ч коронавирусээс болоод хаасан. Тухайн үед цар тахлын хүнд цагт кинотеатраас үзвэр, үйлчилгээ авч чадалгүй удаан хугацаа өнгөрүүлсэн иргэдэд энэ нь маш их таалагдаж байв.
Тэгвэл өнөө жилийн автомашинтай үзвэрийг нээж, “Fast&Furios:Tokyo drift” киног албан ёсны онцгой эрхтэйгээр үзүүлэх аж. Хоёр дахь кино нь Б.Чингүүн найруулагчийн "Love&sex" байх бөгөөд +21 насныханд зориулжээ. Үзвэрийг "Буянт-Ухаа" нисэх буудлын авто зогсоолд толилуулах бөгөөд тасалбарын үнэ 30 000 төгрөг. Нэг машинд хэдэн ч хүн суух боломжтой. Тасалбарыг үүднээс нь худалдан авах гэнэ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ