24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 20, 11:11 | НИЙГЭМ
“Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын эрдмийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох тухай” журмыг баталжээ. Тодруулбал, их, дээд сургуулиудад сурах хүсэлтэй, гадаадад төгссөн сурагч, залуусыг элсүүлэхдээ олон улсад хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноо, сургалтын хөтөлбөрийг нь харгалзан дүн, оноог нь дүйцүүлэх юм байна. Энэ нь зөвхөн гадаадад ерөнхий боловсролын сургууль төгссөн суралцагсдад л хамаатай.
Үүнд:
Кембриджийн IGCSE, O, AS, A,
IB- International baccalaureate
AP- Advanced рlacement
TOEFL
IELTS
SAT
Гадаадын боловсролын системээр суралцаж, төгссөн суралцагчид хүсэлт илгээхдээ холбогдох бичиг баримтыг нотариатаар баталгаажуулан, тухайн жилийн ЭЕШ эхлэхээс багадаа 14 хоногийн өмнө https://eyesh.eec.mn/ хаягаар ирүүлнэ.
Дараах материалыг бүрдүүлсэн байх шаардлагатай.
Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт (цахим)
Төрсний гэрчилгээ, эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
Үнэлгээнд дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат, дүнгийн хуудсын хуулбар (2020 оны зургадугаар сараас хойш үнэлэгдсэн олон улсын шалгалтын дүн, оноо байна)
Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар, эсвэл гадаадад ийм боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт (өмнөх оны төгсөгчийн хувьд)
Суралцаж буй гэсэн сургуулийн тодорхойлолт (XII ангийн суралцагчийн хувьд)
Өнгөт цээж зураг файлаар ( 3*4 хэмжээтэй, сүүлийн гурван сарын дотор авхуулсан)
Боловсролын үнэлгээний төв хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын тав хоногт багтаан шийдвэрлэж, хариуг цахимаар мэдэгдэнэ.
Эх сурвалж: БШУЯ
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ