24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 1, 11:11 | ДЭЛХИЙ
Хоёр улсын мөргөлдөөн эхэлсний дараахан орос цэргүүд Чернобылийн атомын хуучин цахилгаан станцыг эзлэн авсан. Эзлэн түрэмгийллийн улмаас үйлдвэрийн аюулгүй байдал алдагдаж, цацраг идэвхт бодисын хохирол нүүрлэх аюултай Украины талаас мэдээлж байсан. Тэгвэл өчигдөр ОХУ-ын цэргүүд тус бүсээс гарсан болохыг “Энергоатом” цөмийн эрчим хүчний газраас мэдэгджээ.
Чернобылийн АЦС-ын хориотой бүсийн хамгийн бохирдолтой хэсэгт орос цэргүүд нуувч ухсаны дараа их хэмжээний цацрагт бодис илрүүлсэн болохыг тус компанийн удирдлага нотолж байгаа аж. Үйлдвэрийн ажилчдын мэдээлснээр зарим цэрэг цацрагийн бүсэд байгаа гэдгээ огтхон ч мэдээгүй байна. Харин Оросын талаас станцын цацрагийн түвшин хэвийн хэмжээнд байсан гэж мэдэгджээ.
Олон улсын атомын эрчим хүчний агентлаг Чернобыльд цацрагт бодис алдагдсан эсэхийг батлах боломжгүй гэлээ. Гэхдээ ойрын хэдэн хоногт тус АЦС-д төлөөлөгч илгээх талаар Украиний эрх баригчидтай зөвлөлдөж байгаа аж.
Эх сурвалж:BBC
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ
Ashraf - [36.255.40.172]
1 жилийн өмнө
Yes this is awesome
Хариулах