24,Sep 2023
| Нийтэлсэн Mar 10, 10:10 | Эдийн засаг
Гаалийн ерөнхий газраас гаалийн үйл ажиллагаатай холбоотой долоон төрлийн тусгай зөвшөөрлийг цахимаар авах боломжтой болгожээ. Үүнд:
-Татваргүй барааны дэлгүүр ажиллуулах тусгай зөвшөөрөл
- Гаалийн баталгаат агуулах болон үзэсгэлэнгийн газрын тусгай зөвшөөрөл
-Гаалийн түр агуулахын зөвшөөрөл
-Тээвэрлэгч байгууллагад гаалийн итгэмжлэл олгох
-Гаалийн тусгай бүсийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл
-Гаалийн баталгаат барилгын талбай болон үйлдвэрийн газрын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл багтжээ. Эдгээр зөвшөөрлийг гурван жил тутамд сунгуулдаг бөгөөд цаашид зөвхөн цахимаар олгох гэнэ. Зөвшөөрлийг тусгай зөвшөөрлийн цахим систем болох license.mof.gov.mn сайтад нэвтэрч авна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ