Францын Ерөнхийлөгчөөр Макрон улиран сонгогдов

| Нийтэлсэн Apr 25, 11:11 | Улс төр

Үзсэн : 380

Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн тооллого өнгөрсөн амралтын өдөр дуусаж, Эммануэль Макрон 58.55 хувийн санал авснаар дахин сонгогдлоо. Тэрбээр Марин Ле Пентэй сүүлийн шатанд өрсөлдсөн юм. Тэд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ч “таарч” байж. Тэдний энэ удаагийн өрсөлдөөнийг Европ тэр чигтээ анхааралтай ажиглаж байсныг дурдах нь зүйтэй. Учир нь Ле Пен сонгогдсон бол Францын болон барууны орнуудын харилцаанд томоохон өөрчлөлт орох боломжтой байв.

Макрон ялалт байгуулснаар 1995 оноос хойш Францын Ерөнхийлөгч дахин улиран сонгогдож буй тохиолдол юм.

Макроны дэмжигчид Эйфелийн цамхгийн дор байрлах “Champs de mars” цэцэрлэгт хүрээлэнд цуглаж, Макроны ялалтыг тэмдэглэжээ. Тэрбээр 2017 онд хэлж байсан шиг ээ, иргэн бүрийн Ерөнхийлөгч байхаа амлаж, бүх ард түмэндээ талархал илэрхийлжээ.

macronfrance

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол