24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 6, 10:10 | СПОРТ
Хоёр долоо хоногийн өмнө “Epic Games”-ийнхэн өөрсдийн хөгжүүлдэг фортнайт тоглоомын бүх орлогоо Украины дайны хохирогчдод хандивлана хэмээн мэдэгдсэн. Уг компанит ажлыг гуравдугаар сарын 20-ноос эхлүүлсэн бөгөөд эхний өдөртөө л 36 сая ам.доллар цуглуулсан тухай мэдээлсэн билээ.
Харин “Epic Games”-ээс гаргасан өчигдрийн мэдэгдэлд, өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд нийт 144 сая ам.доллар цугларсан бөгөөд үүнийг НҮБ-ын Хүүхдийн сан, тус байгууллагын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагаар нь дамжуулан Украины дайны хохирогчдод илгээх болжээ.
Үүнээс өмнө ч дэлхийн и-спортын хамгийн том байгууллагуудын нэг “ESL” санаачлан, хэд хэдэн CS:GO-ийн баг Украинд хандив илгээснийг ташрамд сонирхуулъя.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ