30,Sep 2023
| Нийтэлсэн Apr 28, 15:03 | Эрүүл мэнд
Уэльсэд 29 настай Том Мэнсфилд гэх фитнесийн хувийн дасгалжуулагч 200 аяга кофетой дүйцэх хэмжээний кофейн хэрэглэсний улмаас нас баржээ.
Кофейныг бие бялдаржуулахад эрч хүчээ сэлбэх, өөх шатаах зорилгоор өргөн хэрэглэдэг аж.
Том Мэнсфилд нунтаг кофейныг миллиграмм биш, граммаар андуурч хэмжсэний улмаас ийнхүү тун хэтрүүлжээ. BBC агентлагийн мэдээлснээр, тэрбээр тун хэтрүүлснээ мэдсэн даруйд бие нь тавгүйрхэж, зүрхний цохилт нь хурдсан, амнаас нь хөөс гарч эхэлсэн байна. Тус улсын Глан Клвид эмнэлэг түүнд 45 минутын турш яаралтай тусламж үзүүлсэн ч харамсалтай нь амьсгал хураажээ.
Дээрх явдал нэмэлт бялдаржуулах бэлдмэлийг хэрэглэхээс өмнө тун, заавартай нь сайтар танилцах нь чухал гэдгийг сэрэмжлүүлж буй юм.
Эх сурвалж: Iflscience.com
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ