03,Oct 2023
| Нийтэлсэн Apr 14, 12:12 | Кино, жүжиг
“Уарнэр Брос” пикчерсийн шинэ кино болох "Fantastic Beasts: The Secrets of Dumbledore"-д БНХАУ-ын үзэгчдэд зориулж өөрчлөлт хийжээ. Энэ нь зургаан л секунд бөгөөд Альбус Дамблдор болон Гэллэрт Гриндэлвалд нарын ижил хүйст хайр сэтгэлийн харилцааны тухай гарах диалогийг хассан байна. Дэлхийн киноны хамгийн том зах зээлийн нэгт тооцогдох болсон Хятадад өнгөрсөн долоо хоногт тус киног нээжээ.
“Уарнэр Брос” пикчерсийн төлөөлөгч улс орнуудын эрх зүйн орчинд нийцүүлж киногоо тохируулах ёстой гэж үздэг учир тус өөрчлөлтийг оруулсан гэж мэдэгджээ.
"Fantastic Beasts: The Secrets of Dumbledore" Монголд дөрөвдүгээр сарын 15-наас бүх кино театруудад нээнэ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ