Эх дэлхийгээ хайрлаж, хойч үедээ илүү сайн ирээдүйг үлдээцгээе

| Нийтэлсэн Apr 7, 10:10 | ЭНЭ ӨДӨР

Үзсэн : 334

Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ыг үүсгэн байгуулсан өдөр. Үүнийг тохиолдуулан жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-ныг  Дэлхийн эрүүл мэндийн өдөр  болгон олон улсад тэмдэглэдэг. Өнөө жил “Бидний гараг, бидний эрүүл мэнд ” уриан дор олон арга хэмжээ зохион байгуулж байна.  Энэхүү уриа нь бид эх дэлхийгээ хайрлаж, хариуцлагатай хандвал “Ковид-19”  цар тахлын аюулаас эсэн мэнд үлдэж, цаашид хойч үедээ илүү сайн ирээдүйг үлдээж чадна гэсэн утгатай аж.  

Агаар, усны бохирдол, хатуу хог хаягдал, экологийн тэнцвэр алдагдал, аюултай химийн бодисууд, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал зэрэг нь цэнхэр гаргийн оршин тогтнолд аюул занал учруулж буй. Үүнд улс орнуудын засаглалын  сул тал, эрүүл мэндийн үйлчилгээний тэгш бус хүртээмж, бүх нийтийн эрүүл мэндийн мэдлэг, боловсролын дутмаг байдал ч нэмэрлэх хүчин зүйл болж байна.

World-Health-Day

Энэ өдрөөр дэлхий дахинд  эх байгалиа хайрлан хамгаалахын утга учрыг ард иргэддээ ухуулан таниулж, эрүүл мэнд зөвхөн таны гарт гэдгийг ойлгуулан сурталчлах олон талт арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.  

1948 оны энэ өдөр  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “ шав тавьсан” цагаас эхлэн хүн төрөлхтний эрүүл мэндийн асуудлыг удирдан чиглүүлж, эгнээндээ 194 улсыг нэгтгээд байна. Монгол Улс 1962 оны дөрөвдүгээр сарын 18-нд ДЭМБ-д гишүүнээр элсжээ.

 

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол