23,Mar 2023
| Нийтэлсэн Mar 25, 17:05 | НИЙГЭМ
Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-аас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагуудад төлөвлөгөөт хяналт, шалгалт хийснээ өнөөдөр мэдээлэв. Нийт 611 барилга, байгууламжийг шалгахад гал түймэр гарч болзошгүй 3439 зөрчил, дутагдал илрүүлж, 649-ийг нь газар дээр нь арилгуулжээ.
Эдгээр зөрчил, дутагдлын дийлэнхийг галын аюулаас сэргийлэх зохих стандарт, зааврыг мөрдөөгүй, агааржуулалт, утаа зайлуулах системийн хэвийн байдлыг хангаагүй, засвар, үйлчилгээ хийгээгүй зэрэг зөрчил эзэлжээ. Мөн барилгын дотор гал унтраах даралтат усны цэгийн иж бүрдэл (галын хайрцаг, усны хоолой, цорго, хошуу, гайк)-ийг байрлуулаагүй, эсвэл дутуу, мөн дохиоллын систем суурилуулсан боловч ажилладаггүй байжээ.
Энэ мэт зөрчлийг шийдүүлэхээр ОБЕГ-ын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх 360 албан шаардлага, 234 мэдэгдэл, 14 танилцуулга, таван дүгнэлтийг эрүүл мэндийн байгууллагынханд тус бүр бичиж хүргүүлэн, хяналт тавин ажиллаж буй гэнэ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ