24,Sep 2023
| Нийтэлсэн Mar 22, 3:03 | Эрүүл мэнд
Ерөнхий сайдын өнгөрсөн оны 109 дүгээр тоот захирамжийн дагуу эрүүл мэндийн салбарт “цахим шилжилт” хийх ажлын хэсгийг ЭМЯ-ны дэргэд байгуулж, доорх үйлчилгээнүүдийг нэвтрүүлжээ. Хамгийн сүүлд буюу энэ онд “E-Mongolia” нэгдсэн системд эмнэлгийн магадлагааг нэмж оруулсан бөгөөд нийт долоон төрлийн хуудас, лавлагаа болон эмнэлгийн үзлэгийн цаг захиалгын үйлчилгээг цахим болгосон байна.
Үүнд:
Эмнэлгийн магадлагаа
Эмнэлгийн хуудас
Вакцины гэрчилгээ
Үзлэгийн цаг захиалга
Олон улсын аялалын эрүүл мэндийн гэрчилгээ
PCR шинжилгээний хариу
Эрүүл мэндийн даатгал шалгах
Оношилгоо8 шинжилгээний хариу авах
Иргэд эдгээр үйлчилгээг цахимаар авахыг хүсвэл харьяа дүүргийнхээ болон тусламж, үйлчилгээ үзүүлсэн эмнэлгийнхээ албан ёсны цахим хуудаснуудад хандаарай. Жишээлбэл, улсын төв эмнэлгүүдэд үзлэгийн цаг захиалах бол тухайн эмнэлгийнхээ цахим хуудсанд нэвтэрнэ. Ингээд онлайнаар цаг захиалах гэсэн цонхонд нэвтэрч, регистрийн дугаараа оруулан, үзлэгийн жагсаалтаас өөрт хэрэгтэйгээ сонгон, бүх талбарыг үнэн, зөв бөглөж хүсэлтээ илгээгээрэй. Ингэснээр таны утасны дугаар болон и-мэйл хаягт үзлэгт хамрагдах заавар, тохиромжтой өдөр, цагийг илгээнэ. Эсвэл та 21 аймаг, есөн дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн цаг захиалгын нэгдсэн 1800-0119 дугаарын утсанд хандаж, энгийн утасны тарифаар үзлэгийн цаг захиалах боломжтой.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ