24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 1, 15:03 | Эрүүл мэнд
Өсвөр насныхны эрүүл мэндийг хамгаалах, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг нийгэмд түгээх зорилгоор ЭХЭМҮТ-ийнхөн 2019 оноос "Өсвөр үеийн 7 хоног"-ийг санаачлан, жил бүр тэмдэглэдэг уламжлалтай болгосон. Уг арга хэмжээг өдгөө олон улсад нутагшуулах замаар дэлхий нийтээр тэмдэглэдэг өдөр болгохыг зорьж буй юм байна.
ЭХЭМҮТ-ийнхөн өнөө жилийн "Өсвөр үеийн 7 хоног"-ийг “Эрүүл эцэг, эхээс- эрүүл хүүхэд- өсвөр үе” гэсэн уриан дор олон арга хэмжээ өрнүүлэх аж. “Ирээдүйн эцэг, эхийг эдүгээ эрүүл бие махбодтай, саруул ухаантай, боловсролтой, амьдралын зөв хэв маягтай болгон төлөвшүүлбэл эрүүл монгол хүүхэд төрүүлнэ” гэж тус төвийн ерөнхий зөвлөх, доктор Ш.Энхтөр хэлсэн.
Өсвөр насныхан (10-19) бага насны хүүхдүүдтэй харьцуулахад өвчлөх нь бага, ханиад, томуу хүрэх нь ч цөөн гэнэ. Гэвч энэ нь эсрэгээрээ эцэг, эх, асран хамгаалагч нарт хүүхэд нь эрүүл гэсэн "хуурамч" ойлголт төрүүлдэг аж. Тэгвэл үнэн хэрэгтээ тэдэнд эрүүл мэнд, сэтгэц, нийгмийн гэх мэт далд олон өвчин, тулгамдсан асуудал байдгийг эмч нар хэлж байна.
Тиймээс өсвөр насныхны эдгээр олон асуудлыг илрүүлэн, тусалж дэмжин, эрүүлжүүлэх нь маш чухал гэлээ.
"Өсвөр үеийн 7 хоног"-ийг 2019 оноос тэмдэглэдэг болсон ч цар тахалтай өнгөрсөн хоёр жилд үйл ажиллагааны хүрээг нь хумьжээ. Харин өнөө жилээс нэлээд цар хүрээтэй арга хэмжээнүүд зохион байгуулах хэрэгтэй гэнэ. Харин төр, засгийнхан улс даяар янз бүрийн шугамаар байгуулсан Өсвөр үеийн клиникүүдийн үйл ажиллагааг сэргээж, эрчимжүүлэх хэрэгтэйг албаныхан хэлсэн.
Эрүүл өсвөр үе, ирээдүй "бүтээх" бодлогын бүдүүвч: Эх сурвалж ЭХЭМҮТ-ийн ерөнхий зөвлөх, доктор Ш.Энхтөр
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ