24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 29, 16:04 | НИЙГЭМ
Орон даяар тавдугаар сарын 1-нээс эхлүүлэх эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн талаар Эрүүл мэндийн яамнаас өчигдөр мэдээлсэн.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Урьдчилан сэргийлэх үзлэг нь бүтэн жил үргэлжилнэ. Орон нутагт 15 аймгийн Нэгдсэн эмнэлэгт тоног төхөөрөмжөөр хангасан өрөө бүхий дэмжих төвүүдийг байгуулсан. Малчин, оюутан зэрэг тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэд 2019 оноос хойшхи даатгалаа төлснөөр эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах боломжтой. Урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтсон хуваарийн дагуу иргэдэд хийнэ. Хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйн тулд нэг эмнэлэгт өдөрт 50-60 хүнийг эрт илрүүлгийн үзлэгт хамруулахаар төлөвлөсөн. Багцын шинжилгээ нь нас наснаас хамаарч, 60-150 мянган төгрөгийн өртөгтэй" гэлээ.
Иргэдэд хэзээ, хаана үзүүлэх хуваарь илгээх бөгөөд үүний дагуу үзүүлэх аж. Харин товлолт хугацаанаас өмнө өвдвөл эрүүл мэндийн төвүүдийн үндсэн үзлэгийн зарчмаар хандах юм байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ