Энэтхэг жуулчдын хөлд дарагдах нь

| Нийтэлсэн Mar 29, 0:12 | Эдийн засаг

Үзсэн : 338

"EaseMyTrip" аялал жуулчлалын агентлагийн үүсгэн байгуулагч Прашант Питти "Bloomberg" телевизэд өгсөн ярилцлагадаа "Хүмүүс нислэгийн тийз, таван одтой зочид буудалд маш их мөнгө зарцуулж байна" гэжээ. Түүний хэлснээр аялал жуулчлалын салбарт гарсан энэхүү таатай өөрчлөлт нь удаан үргэлжлэх гэнэ.

Энэтхэг улс хоёр жилийн турш коронавирусийн улмаас аяллыг хязгаарлаад байсан ч ийнхүү нээснээр эрэлт, хэрэгцээ нь ихэссэн байна. Үүний ачаар агаарын тээврийн компаниуд нь олон улсын нислэгээ сэргээж, хүчин чадлаа нэмж байгаа аж. Нислэг болон таван одтой зочид буудлуудынх нь бизнес ангиллын өрөө, суудлын захиалга цар тахлын өмнөх үеийнхээс хоёр дахин нэмэгджээ.

Агаарын тээврийн компаниуд газрын тосны үнийн өсөлтөөс шалтгаалан онгоцны тийзийн үнээ огцом нэмсэн ч тус улсад ирэх жуулчдын урсгал буурахгүй улам өсөөр байна.

Эх сурвалж: Аljazeera.com

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол