Энэ онд 4860 гарааш буулгана

| Нийтэлсэн Mar 15, 8:08 | НИЙГЭМ

Үзсэн : 259

622eaebc3ed7527da966930e

Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламж, гарааш зэргийг буулгаж, иргэдийн тав тухыг хангасан орчин бүрдүүлэх ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй. Өнгөрсөн жилээс эхлүүлсэн уг ажил нь иргэдийн таашаалд нэлээд нийцсэн билээ. Эл ажлын хүрээнд өнгөрсөн жил 1000 гаруй гарааш буулган, нийт 37 мянган мкв газрыг чөлөөлж, оронд нь явган хүний зам, ногоон байгууламж, тоглоомын талбай барьжээ.

Тэгвэл энэ онд есөн дүүргийн 188 байршилд буй 4860 гараашийг буулгах гэнэ. Тус ажлыг өнөөдрөөс эхлүүлж, Сонгинохайрхан дүүргийн I хорооллын хойдох зам дагуу болон Баянзүрх дүүрэг дэх Хавдар судлалын үндэсний төвийн ард байрлах гараашуудыг буулгах юм байна. 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол