24,Sep 2023
| Нийтэлсэн Mar 17, 7:07 | НИЙГЭМ
Засгийн газрын гуравдугаар сарын 16-ны хуралдаанаар энэ онд иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршлыг баталжээ. Улсын хэмжээнд энэ онд нийт 32 392 иргэнд 3967.8 га газар өмчлүүлэх юм байна.
Үүнээс 32 358 иргэнд гэр бүлийн хэрэгцээнд, 34 иргэнд 30.50 га газрыг аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх аж. Харин нийслэлд 5538 иргэн эзэмшиж буй газраа өмчлөх эрхтэй болжээ. Энэ нь аймаг, Нийслэлийн Засаг дарга нараас ирүүлсэн, 2022 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршлын саналыг үндэслэсэн шийдвэр аж.
Ташрамд дурдахад, иргэн, аж ахуйн нэгжүүд эзэмшиж, эсвэл өмчилж буй газраа Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй, эсэхээ www.egazar.gov.mn цахим хуудсанд нэвтэрч шалгаарай. Энд бүртгэлгүй бол ирэх тавдугаар сарын 1-нээс өмнө бүртгүүлэх шаардлагатай.
Уг шинэчилсэн бүртгэлийг нэг л удаа хийж буй гэнэ. Хэрэв энэ хугацаанд бүртгүүлэхгүй бол цаашид газар эзэмших болон өмчлөх эрх тань хүчингүй болох юм байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ