24,Sep 2023
| Нийтэлсэн Mar 15, 8:08 | Танин мэдэхүй
Энэ өдөр Юлий Цезарь нас барсан
- МЭӨ 44 оны энэ өдөр Ромын дарангуйлагч Юлий Цезарийн амийг Кассиус, Брут тэргүүтэй 60 хуйвалдагч хөнөөжээ. Энэ нь түүхэнд “The Ides of March” хэмээн дурсагддаг. Ташрамд дурдахад эртний Ромын хуанлид сар бүрийн дунд өдрийг (3, 5, 7, 10 дугаар сарын 15, бусад сарын 13) “Ides” гэж нэрлэдэг аж.
- 2003 оны энэ өдөр БНХАУ-н Ерөнхийлөгч Ху Жинтао Зян Земинийг залгамжилж байв.
- 1964 онд АНУ-ын жүжигчин Элизабет Тейлор Английн жүжигчин Ричард Бертон нар Монреальд сүр дуулиантайгаар хуримлажээ.
- 2018 онд 15 настай, Шведийн байгаль орчны идэвхтэн Грета Тунбергийн санаачилсан "Ирээдүйн төлөөх баасан гараг" уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жагсаалд дэлхийн өнцөг булан бүрээс 1.5 сая гаруй оюутан оролцсон байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ