Энэ өдөр Германы эрдэмтэн Роберт Кох сүрьеэгийн үүсгэгчийг нээжээ

| Нийтэлсэн Mar 24, 5:05 | Танин мэдэхүй

Үзсэн : 374

- 1260 оны энэ өдөр Хубилай хаан Их хуралдайг зарлан хуралдуулж, өөрийгөө Монголын их хаанд өргөмжилсөн байна. Энэ үед Хубилай 44 настай байжээ.

- 1603 оны энэ өдөр Английн хатан хаан I Элизабетыг насан эцэслэсний дараа I Жеймс хаан ширээнд суужээ.

- 1882 оны энэ өдөр Германы эрдэмтэн Роберт Кох сүрьеэг үүсгэгч нянг нээв.

- 1901 оны энэ өдөр "Микки Маус"-ыг зохион бүтээсэн зураач Уб Иверкс мэндэлжээ.

UbIwerks

- 1912 оны энэ өдөр Монгол Улсын Гадаад явдлын яамны дэргэд анхны бага сургуулийг байгуулж, 47 хүүхэдтэйгээр нээв.

- 1921 оны энэ өдөр Францын Монте Карло хотод дэлхийн спортын түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн олон улсын тэмцээн зохион байгуулсан аж.

- 1951 оны энэ өдөр "Tommy Hilfiger" брэндийг үндэслэгч Томми Хилфигер мэндэлжээ.

- 1958 оны энэ өдөр “Рокн Ролл” домогт дуучин Элвис Пресли АНУ-ын армид татагдав.

Elvis_Presley_in_Germany

- 1998 оны энэ өдөр Германы Регенсбургийн их сургуульд яс шилжүүлэх мэс ажиллаврыг анх хийжээ.

- 1999 оны энэ өдөр Альпийн нурууны "Мон Бланы нүхэн гарц"-д гал гарч, 38 хүн амиа алдcан байна.



Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол