Энэ өдөр Английн хөлбөмбөгийн лиг анхны тоглолтоо зохион байгуулжээ

| Нийтэлсэн Mar 23, 6:06 | Танин мэдэхүй

Үзсэн : 284

 

- 1857 оны энэ өдөр АНУ-ын Нью-Йорк хотын Уоллстритэд байрлах санхүүгийн байранд Элиша Отисийн зохион бүтээсэн цахилгаан шатыг суурилуулжээ. Энэ нь цахилгаан шатны анхны хэрэглээ юм.

- 1888 оны энэ өдөр Английн хөлбөмбөгийн лигийн анхны тоглолтыг зохион байгуулав.

- 1910 оны энэ өдөр Японы кино урлагийн загалмайлсан эцэг, нэрт найруулагч Акира Күросава мэндэлжээ.

- 1931 оны энэ өдөр Энэтхэгийн тусгаар тогтнолын хөдөлгөөнийг зохион байгуулсан хэргээр Бхагат Сингх, Шиварам Ражгүрү, Сүхдев Тапар нарыг дүүжлэн хороов.

- 1939 оны энэ өдөр Унгар улс Словакын Нисэх хүчний төв байрыг бөмбөгдсөний улмаас 13 хүн амиа алдав. Ингэснээр хоёр улс найман хоногийн турш байлдсан байна.

- 1965 оны энэ өдөр АНУ-ын Сансар судлалын агентлаг "Жиминай 3" хөлгийг огторгуйн уудамд хөөргөв.

- 1972 оны энэ өдөр "Баленсиага" брэндийг үндэслэгч Кристобал Баленсиага таалал төгсжээ.

- 1996 оны энэ өдөр Тайвань улсын Ерөнхийлөгчийн анхдугаар ардчилсан сонгуулиар Лий Тенг-Хуй сонгогдсон байна.

- 2009 оны энэ өдөр “ФедЕкс” экспрессийн 80 дугаар нислэг Хятадын Гуанжоу хотоос Токиогийн "Нарита" олон улсын нисэх буудалд газардахдаа осолджээ. Улмаар ахмад болон туслах нисгэгчид нь амиа алдсан аж.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол