Э.Намуундарь “Найдал-2022”-ын гран при хүртлээ

| Нийтэлсэн Apr 4, 13:01 | Дуу хөгжим

Үзсэн : 309

277589395_10216818225406543_5483814758507353456_n

Э.Намуундарь, Г.Энххүслэн нар

ОХУ-ын Улаан-Үд хотноо болсон олон улсын хөгжимчдийн “Найдал-2022” уралдаанд манай мэргэжлийн урлагийн сургуулиудын оюутнууд амжилттай оролцож, шагналын хур буулгажээ. Монгол Улсын Консерваторийн IV дамжааны оюутан Э.Намуундарь ятга хөгжмөөр тус уралдааны гран при болон тэргүүн байрын шагналыг хүртжээ. Мөн тус сургуулийн ятгын ангийн оюутан Г.Энххүслэн нэгдүгээр байр, СУИС-ын Хөгжмийн урлагийн сургуулийн оюутан Г.Уранхишиг дэд байрт шалгарчээ. Харин үндэсний хөгжмийн төрөлд Э.Энхбат тэргүүн байр болон “Шилдэг виртуоз хөгжимчин” тусгай шагналын эзэн болжээ.  

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол