ЭМДЕГ-аас эмнэлгүүдэд 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт олгожээ

| Нийтэлсэн Mar 14, 4:04 | Эрүүл мэнд

Үзсэн : 223

274315546_275849404691378_3627914192743335038_n

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоонд өнгөрсөн онд томоохон өөрчлөлт, шинэчлэл хийснээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ) стратегийн чухал худалдан авагч болсон юм. Тодруулбал, эрүүл мэндийн багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төрөөс төлбөрийг нь хариуцдаг тусламж, үйлчилгээний зардлын санхүүжилтийг улсын төсвөөс шууд даатгалын сан руу нэгтгэж буй. Ингэснээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бүх л зардлыг тус тусад нь бус, ЭМДЕГ-аас буюу нэг эх үүсвэрээс санхүүжүүлдэг болсон юм.

Дээрх шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн олон төрлийн тусламж, үйлчилгээг тэр дундаа өндөр өртөгтэй мэс заслууд, хорт хавдар, төрөлхийн гажиг, түлэгдэлт зэрэг өвчний эмчилгээний зардлыг өдгөө даатгалаас 75-100 хувь хариуцан санхүүжүүлж байна. Мөн өмчийн хэлбэрээс үл хамаарч, гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлд нь үндэслэн хөрөнгө оруулдаг болсноор салбарын зардал өдөр ирэх тусам өссөөр буй.

Тодруулбал, ЭМДЕГ стратегийн худалдан авагч болсон өнгөрсөн нэг жилийн хугацаанд (2021 оны гуравдугаар сараас хойш) давхардсан тоогоор 10 395 388 даатгуулагч иргэний тусламж, үйлчилгээний зардалд нэг их наяд 160 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноо мэдээллээ. Уг санхүүжилтийг гэрээт 2500 гаруй эрүүл мэндийн байгууллагад гүйцэтгэлээр нь тооцож олгосон байна.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол