30,Sep 2023
| Нийтэлсэн Apr 28, 11:11 | Lifestyle
Харвардын их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар бүсэлхийн тойргийн хэмжээ эрүүл мэндэд ихээхэн нөлөөлдгийг тогтоосон байдаг. Хэвлийн таргалалт нь зүрх, судасны өвчин үүсгэх гол шалтгаануудын нэг юм.
Эрчүүдийн бүсэлхийн тойрог 102, эмэгтэйчүүдийнх 89 см ба түүнээс бага байх нь хэвийн, эрүүлд тооцогддог аж.
Бэлхүүсээ нарийсган гоо сайхан, эрүүл мэнддээ хувь нэмэр оруулахад тань тусалж, дараах зөвлөмжийг хүргэе.
1. Хоолоо төлөвлөж бэлдэх нь байгаа газраасаа бэлэн зүйл идэхээс эрүүл.
2. Өдөр бүр ижил төрлийн дасгал бүү хийгээрэй.
Нэгэн хэвийн дасгалд бие дасдаг тул иог, хөнгөн атлетик, эрчимт дасгалыг ээлжлэх нь өөх шатаахад тустай.
3. Хоолоо хасах бус, бага хэмжээгээр идэж заншаарай.
Өдрийн аль нэг хоолыг алгасах нь эрдэс, витамины дутагдалд оруулна. Энэ нь сульдах, толгой эргэх, үс унахад хүргэдэг аж.
4. Дасгалын үеэр хүнд жин өргөснөөс өөрт тохирсон дасгалуудыг тогтмол хийх нь илүү үр дүнтэй.
5. Бэлхүүс нарийсгах бүс бүү хэрэглээрэй.
Бүсийг тогтмол зүүснээр бүсэлхийн тойргоос хасагдах, эсэхийг одоогоор батлаагүй байна. Цусны эргэлтийг хаах тул эмч нар дасгалын үеэр бариу бүс зүүхийг хориглодог.
6. Өгзөг, мөрний булчинг хөгжүүлэх.
Ингэснээр биеийн галбир илүү тодрон, “элсэн цаг”-ны хэлбэртэй болно.
7. Жингээ хасахаас гадна булчингаа хөгжүүлэхэд анхаарах.
Эмэгтэй хүн булчингаа хөгжүүлбэл хэтэрхий эршүүд болно гэсэн ташаа ойлголт бий. Булчингийн массаа өв тэгш хөгжүүлэх нь бодисын солилцоог түргэсгэн, эрүүл чийрэг болоход тусална.
8. “Vacuuming” техник ашиглаарай.
Вакум нь бэлхүүсийг нарийсгаж, хэвлийн өөхлөлтийг багасгах дасгал юм. Ингэхдээ:
Энэ дасгалыг өглөөний цай уухаасаа өмнө хийх нь хамгийн тохиромжтой.
9. Булчиндаа амрах хугацаа өгөөрэй.
Нэг төрлийн дасгалаа өдөр бүр хийснээр үр дүнд хүрэхгүйг дээр дурдсан. Мэргэжилтнүүд дасгал хооронд багадаа хоёр хоног амрах хэрэгтэй хэмээн зөвлөжээ.
Эх сурвалж: Brightside.me
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ