24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 26, 10:10 | Технологи
Дэлхийн хамгийн баян хүн Элон Маск Твиттер компанийг 43.5 тэрбум ам.доллароор худалдан авах санал илгээгээд байсан билээ. Үүнийг тус байгууллагын удирдлага хэлэлцэж, зөвшөөрсөн ажээ.
Ингэснээр Элон Твиттерт хэд хэдэн томоохон өөрчлөлт оруулах магадлалтай боллоо. Элон Маск “Үг хэлэх эрх чөлөө нь өнөөгийн ардчиллын үндэс суурь нь. Твиттер бол хүн төрөлхтний ирээдүйг шийдвэрлэхүйц томоохон ач холбогдолтой асуудлыг хэлэлцэх дижитал талбар” гэжээ
Twitter algorithm should be open source
— Elon Musk (@elonmusk) March 24, 2022
Твитерт гарах боломжтой том өөрчлөлтүүд:
Бусад нийгмийн сүлжээг бодвол Твиттер засварлах товчлуургүй. Маск сар гаруйн өмнөөс Твиттерт уг боломжийг нэмэх талаар ярьсан бөгөөд энэ нь хүмүүсийг талцуулаад байсан юм. Нэг хэсэг нь жиргээг засварласнаар бусдыг залилах, хуурах, онлайн хүчирхийллийг нуун дарагдуулж болзошгүй гэцгээв. Харин нөгөө хэсэг нь зүгээр л буруу бичсэн үг, үсгээ засварлах нь зөв гэж үзсэн.
Do you want an edit button?
— Elon Musk (@elonmusk) April 5, 2022
Хүмүүс юуг хэрхэн харж, контент тухайн хүний самбарт ямар замаар гарч ирж байгааг хэрэглэгч мэдэх хэрэгтэй гэж Маск үздэг. Тэрбээр алгоритмыг программчдын дунд хамгийн алдартай Гитхаб сайтад байршуулж магадгүй.
Twitter algorithm should be open source
— Elon Musk (@elonmusk) March 24, 2022
Маскийн бизнесийн ихэнх төслүүд бот болон хиймэл оюун ухаанд суурилдаг ч тэр шинэ бизнестээ ботуудыг оролцуулахгүй байхыг хүсжээ. Учир нь нийгмийн сүлжээний ботууд ихэвчлэн залилан хийх, ямар нэг буруу зүйл сурталчлах, спамдах зорилгоор ажилладаг гэж Маск үзэж байна.
Тэрбээр өнгөрсөн долоо хоног жиргэхдээ “Хэрэв Твиттер бидний худалдан авах саналыг зөвшөөрвөл спам ботуудыг устгах, эсвэл оролдож үзээд үхнэ” гэсэн юм.
If our twitter bid succeeds, we will defeat the spam bots or die trying!
— Elon Musk (@elonmusk) April 21, 2022
Твиттерийн орлогын 90 хувийг зар сурталчилгаа бүрдүүлдэг. Гэсэн ч энэ нь улс төрийн сонгуулийн үеэр "тархи угаах" хүчтэй зэвсэг болдог тул удирдлагууд үүнээс зайлсхийхийг хүсдэг.
Тэд өнгөрсөн жил “Twitter blue” гэх сарын 2.99 ам.долларын үнэтэй нэмэлт үйлчилгээ гаргасан ч өдийг хүртэл тийм ч амжилт олоогүй. Харин Маск үг үйлчилгээг сайжруулж, үнийг нь буулган, “Twitter blue”-ийн хэрэглэгчид зар сурталчилгаа харахгүй байх боломж бүрдүүлэх магадлал өндөр байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ