08,Dec 2023
| Нийтэлсэн Apr 5, 11:11 | Эдийн засаг
Үнэт цаас, биржийн хорооноос даваа гарагт гаргасан баримтаар "Tesla" болон "SpaceX"-ийн гүйцэтгэх захирал, дэлхийн хамгийн баян эрхэм Элон Маск 80 гаруй сая хэрэглэгчтэй сошиал медиа платформ болох твиттерийн 9.2 хувийг худалдаж авсан нь тогтоогджээ. Ингэснээр Маск тус нийгмийн сүлжээний хамгийн их хувьцаа эзэмшигч боллоо.
Түүний твиттерт оруулсан хөрөнгө нь ойролцоогоор 2.89 тэрбум ам.доллартой тэнцэж байна. Харин даваа гарагт түүний энэ талаарх мэдээ цацагдсаны дараа уг хувьцааны үнэ 27 хувиар өсөж, 3.7 тэрбум ам.долларын үнд хүрчээ. Энэ нь Элон Маскийн 270 тэрбум долларын хөрөнгийн багахан хэсэг нь юм.
Элон Маск тус компанийг үг хэлэх эрх чөлөөний зарчмуудыг дагаж мөрддөггүй хэмээн шүүмжилж байсан. Тэгвэл Маск энэ талаар ямар арга хэмжээ авах, мөн компанийн удирдах зөвлөлд элсэх, эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Эх сурвалж: Nytimes.com
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ
Khan - [36.255.40.172]
1 жилийн өмнө
Great, alon musk is really great person
Хариулах