24,Sep 2023
| Нийтэлсэн Mar 25, 14:02 | Эрүүл мэнд
Бидний эмээ, өвөө "Элгээ тэвэрдэггүй юм. Орондоо битгий дуул. Босгон дээр бүү гишгэ” гэхчлэн захиж, сургаж ирсэн. Харин яагаад гэдэг асуулт ард нь үлддэг. Тэгвэл үүнд хариулт өгөхөөр “Ёс уу, сүсэг үү” булангаа нээж байна.
Элгээ тэврэх гэдэг нь хоёр гараа элгэн тус газраа зөрүүлэн барихыг хэлдэг. Үүнийг зүрх зориггүй, үхээнц дорой байдлын илэрхийлэл хэмээн бидний өвөг дээдэс таалдаггүй байсан уу, эсвэл цаана нь шинжлэх ухааны үндэслэл байв уу?
Халуун гараа цээжиндээ наах нь харалдаа эрхтнүүдийг төөнөж, ходоодны үйл ажиллагааг муутгадаг байна. Улмаар хий махбод арвидаж, гэдэс дүүрэх, сэтгэл санаагаар унах, нойр хоолонд муудах, унгах, хэхрэх зэрэг шинж илэрдэг аж. Түүнчлэн ходоодны чанх ард байрлах нойр булчирхайн үйл ажиллагаанд нөлөөлж, чихрийн шижин үүсгэх шалтгаан ч болдог гэнэ. Иймд элгээ тэврэхгүй байж, цог хийморио өргөж, эрүүл мэндээ хамгаалаарай.
Эх сурвалж: “Монголын ёс заншлын хорио цээр” судар
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ