Элэгний шинэ төрлийн гепатитаар 300 гаруй хүүхэд өвчилжээ

| Нийтэлсэн May 5, 13:01 | Эрүүл мэнд

Үзсэн : 448

_124411611_gettyimages-1362684960

Аденовирус нэртэй шинэ төрлийн элэгний гепатит вирус Европын 20 гаруй улс, Зүүн өмнөд Азийн зарим оронд тархаад байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, уг вирусээр 300 гаруй хүүхэд өвчилж, нэг нь энджээ. Эл өвчнөөр хүүхдүүд голдуу өвчилж буй бөгөөд тархац нь цаашид ч өсөх хандлагатайг анхааруулж байна. Шотландад бага насны хүүхдүүдийн дунд тархаж эхэлсэн аденовирус Британид хамгийн олон бүртгэгджээ. Тус улсад одоогоор 150 гаруй хүүхэд өвдсөн байна.

Эл вирус элгийг богино хугацаанд гэмтээж, үхжүүлдэг нь түгшүүр төрүүлж байгаа юм. Бөөлжиж, суулгаж эхлээд улмаар арьс цайн, нүдний цагаан нь нүүрнээсээ шарлах зэрэг шинж тэмдэг илэрч буй аж. Мөн өвчилсөн хүүхдүүдийн аль нь ч  элэгний бусад A, B, C, D төрлийн вирусгүй байсан нь анхаарал татаж буй гэнэ.

Одоогоор өвчний шалтгаан болон гарал үүслийг тогтоогоогүй байна.

Эх сурвалж: BBC

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол