Элдэв хувирсан “Эсгийн гайхамшиг”

| Нийтэлсэн Mar 31, 15:03 | Уран зураг

Үзсэн : 408

Эсгий урлалын багш О.Долгормаа шавь нартайгаа хамтран “Эсгийн гайхамшиг” үзэсгэлэнгээ “Монгол арт” галерейд өчигдөр дэлгэжээ. Тэрбээр монгол хонины ноосыг боловсруулан этгээд загвар, хийцтэй хувцас, сувинер, өнгийн будгаар зурсан мэт харагдах уран зургийн бүтээлүүд урласнаа үзэсгэлэнд байрлуулжээ. Тус үзэсгэлэнтэй холбогдуулан олон үйл ажиллагаа зохион байгуулах юм байна.

Тухайлбал, өнөөдөр Урлах эрдэм дээд сургуулийн багш, оюутнууд бүтээлээ танилцуулж, “Moon dance” бүжгийн хамтлагийнхан тоглолтоо сонирхуулж байгаа аж. Харин маргааш О.Долгормаа багш эсгийгээр бүтээл урлах арга техникийг заахаас гадна “Ноосон баримал” бүтээлийн мастер класс үзүүлэх аж. Тэгвэл ирэх амралтын өдрүүдэд эсгий урлаачид хэрэглээний бүтээгдэхүүнүүдээ дэлгэн, борлуулах гэнэ. Мөн лхагва гарагт “Ноос, ноолуурын үйлдвэрлэлийн чиг хандлага, цаг үеийн өгөөж” сэдвээр хэлэцүүлэг өрнүүлэхээр төлөвлөжээ. Үзэсгэлэн ирэх сарын 6 хүртэл үргэлжилнэ.

эээсгий

ээсгий

эсгий

ээээсгий

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол