24,Sep 2023
| Нийтэлсэн Mar 11, 11:11 | Боловсрол
Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ыг ирэх зургадугаар сарын 22-25-нд зохион байгуулахаа мэдээлсэн. Харин бүртгэлийг дөрөвдүгээр сарын 25-ны 18.00 цагт хаах юм. Бүртгэлийн хугацааг сунгахгүй бөгөөд нэмэлтээр шалгуулагч бүртгэхгүй гэнэ.
Шалгуулагчид бүртгэлийн хугацаанд
Ø Математик
Ø Монгол хэл
Ø Нийгэм судлал
Ø Англи хэл
Ø Физик
Ø Хими
Ø Биологи
Ø Газар зүй
Ø Орос хэл
Ø Түүх зэрэг 10 хичээлээс хоёроос багагүйг сонгон, бүртгүүлнэ.
Ингэхдээ шалгалт өгөх хичээлээ сонгож, шалгалтын хураамжаа төлснөөр бүртгэлээ баталгаажуулж буй. Шалгалтыг өмнөх жилүүдэд хүүхэд хооронд 1.5 метрийн зайтай, нэг ангид 12 хүүхэдтэй зохион байгуулсан. Харин энэ жил нэг танхимд 20-25 хүүхэд суухаар төлөвлөсөн байна. Тодруулбал, 2022 онд 33 000 сурагч ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа аж. Гуравдугаар сарын 9-ний байдлаар 10 000 гаруй сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Орон даяар шалгалтын 50 байранд ЭЕШ зохион байгуулах бөгөөд үүнээс 28 нь Улаанбаатарт байх аж.
Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог тогтоожээ
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны гуравдугаар сарын 1-ний А/72 дугаар тушаалаар, эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох зорилгоор “Монгол хэл, бичгийн шалгалт”-ын босго оноог 400 байхаар тогтоолоо.
Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагчид монгол хэл, бичгийн шалгалтад заавал хамрагдсан байна. Шалгалтыг ирэх сарын 2-нд зохион байгуулах юм байна.
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэлийг https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар энэ сарын 14-ний 18.00 цаг хүртэл явуулах аж. Энэ онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагчдыг автоматаар бүртгэх юм байна. Харин өмнөх оны болон МСҮТ төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын адилаар давхар бүртгүүлэх юм.
Ташрамд сануулахад, монгол хэл, бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй.
Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв - Eyesh.eec.mn
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ