24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 21, 17:05 | НИЙГЭМ
Хогоо ангилан ялгахыг олон нийтэд уриалж, цуглуулсан дахивар хаягдлаа тушаах “Эерэг давалгаа” өдөрлөг ирэх бямба гарагт Тусгаар тогтнолын талбайд болох юм байна. Өдөрлөгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, “Хоггүй монгол” ТББ, “Ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент” төслийнхэн хамтран зохион байгуулах аж. Өдөрлөгийн үеэр хуванцар сав, шил, хөнгөн цагаан лааз, газны сав, хугацаа нь дууссан эм, цаас, гялгар уут зэрэг арав гаруй төрлийн дахивар хог хаягдал авах юм байна. Мөн энэ үеэр хөгжөөнт тэмцээнд оролцож, “Бамбүү театр”-ын уран бүтээлийг сонирхоорой. Тус театрынхан “Хогон мангас” жүжиг, “Хуванцрын адал явдал” үлгэрийг толилуулах гэнэ. Түүнчлэн хог хаягдал ашиглан бүтээл хийх гар урлалын сургалт явуулах зэрэг сонирхолтой үйл ажиллагаа болох аж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ