Ээлжийн амралтаа биеэр эдлээгүй бол цалингаа 1.5 дахин нэмж авна

| Нийтэлсэн Mar 11, 11:11 | НИЙГЭМ

Үзсэн : 233

6ab7c13b225919163d8768be03518501 (2)

Хөдөлмөрийн тухай хуулийн зарим заалтыг шинэчлэн найруулж, энэ оны нэгдүгээр сараас эхлэн мөрдөж байгаа билээ. Тус хуулийн зургадугаар бүлэгт ээлжийн амралтыг дараах байдлаар зохицуулахаар заажээ.

-Ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш зургаан сар ажилласан бол ээлжийн амралт авах эрх үүснэ.

-Амралтаа тухайн жилдээ багтаан хэсэгчлэн эдлэх боломжтой. Ингэхдээ нэг удаагийн амралт ажлын 10 өдрөөс доошгүй байна.

-Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд цалинг нь 1.5 дахин нэмж олгоно.

-Ээлжийн амралтын үндсэн хугацаа ажлын 15 өдөр байна. Хөгжлийн бэрхшээлтэй болон насанд хүрээгүй бол ажлын 20 өдөр амрах эрхтэй. Хэвийн нөхцөлд хөдөлмөр эрхэлж буй хүний ажилласан хугацааг харгалзан  үндсэн амралтын өдрийг дараах байдлаар сунгана.

-6-10 жил ажилласан бол гурван өдөр 11-15 бол тав, 16-20 бол долоо, 21-25 бол ес, 26-31 бол 11, 32 дахь жилээс 14 өдөр нэмж амарна.

Харин хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа бол 6-10 жилд тав, 11-15-д долоо, 16-20 жилд ес, 21-25 бол 12, 26-31-д 15, 32-оос дээш жил бол 18 өдөр сунгаж амарна.

-Бүтэн бус цагаар ажилладаг бол тухайн жилд нийт ажилласан хугацааг тооцож, ногдох үндсэн болон нэмэлт амралт олгоно.

-Хөдөлмөрийн гэрээ нь дуусаж буй ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгоно.

 

 

 

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол