Ed Sheeran оюуны өмч хулгайлсан хэргээр шүүхэд дуудагджээ

| Нийтэлсэн Mar 16, 9:09 | ЭНТЕРТАЙНМЕНТ

Үзсэн : 235

                                            skynews-sami-chokri-ed-sheeran_5698519

Английн дуучин Ed Sheeran бусдын дууг хулгайлсан хэргээр шүүхэд дуудагджээ. Түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болох “Shape of you” нь Английн хөгжмийн зохиолч, дуучин Сами Чокрийн "Oh why” найрал дуутай тун адилхан байсан аж.

“Сами Свитч” нэрээр тоглодог ноён Чокрийн мэдүүлснээр “Shape of you” дууны "oh I, oh I, oh I" давталт нь түүний хоёр жилийн өмнө гаргасан найрал дууны аятай тун адилхан байжээ. Чокри энэ талаар өөрийн нүүр номдоо "Ed Sheeran-ий “Shape of you” дуу нэг л танил сонсогдож байна гэж бодогдохгүй байна уу? LOL" гэж бичжээ. Тэрбээр өөрийн найз Жамал Эдвардыг Ed Sheeran-д дууг нь санал болгосон хэмээн таамаглаж байгаа аж.

Харин дуучин Ed Sheeran болон түүний хамтрагч, зохиолч Жонни МакДэйд, Стив Мак нар бүгд "Oh why" дууг хуулбарласан гэдэг мэдээллийг үгүйсгэжээ. Тэрбээр “Сами Чокрийн маргаж буй "oh I, oh I, oh I" хэсэг нь бүхэл бүтэн дуу хуулсан гэж буруутгахад хэтэрхий богино, байх л элемэнт” гэсэн байна.

Дуучин Ed Sheeran 2017 онд мөн бусдын дууг хулгайлсан хэмээн буруутгагдаж байсан билээ.

 

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол