“Е-Mongolia” нэгдсэн систем хэвийн ажиллаж байна

| Нийтэлсэн Mar 28, 16:04 | Эдийн засаг

Үзсэн : 376

“Е-Mongolia” системийн албан ёсны фейсбүүк хуудасны админ эрх рүү гуравдугаар сарын 27-нд халдсан билээ. Гэхдээ энэ нь тус платформын суурь болон үндсэн системүүд рүү чиглэсэн халдлага биш аж. Ийн халдлага гарсан даруйд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас фэйсбүүк META технологийн компанид мэдэгдэж шуурхай ажиллан, хуудасныхаа админ эрхийг сэргээж чаджээ. Эл халдлага нь хаанаас, ямар зорилгоор гарсныг тогтоохоор тус компанийнхан ажиллаж буй гэлээ.

Үүнтэй холбоотойгоор “e-Mongolia” төрийн үйлчилгээний цахим системд ямар нэгэн доголдол гараагүй, хэвийн ажиллуулж буйг албаны эх сурвалж мэдээлсэн юм.

“Е-Mongolia” систем нь иргэнд 20 гаруй салбарын төрийн 1074 үйлчилгээг цахим орчинд гар утасны аппликейшн болон www.e-mongolia.mn вэб сайтаар дамжуулан түргэн шуурхай хүргэдэг нэгдсэн платформ.

 

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол