24,Sep 2023
| Нийтэлсэн Mar 25, 7:07 | ДЭЛХИЙ
Дуучин Leona Lewis болон “X Factor” шоуны ялагч, бүжиг дэглээч Dennis Jauch нар анхны хүүхдээ өлгийдөхөөр зэхэж байна. Эх сурвалжийн мэдээлснээр Leona таван сартай жирэмсэн аж.
Тэрбээр бие давхар авхуулсан гэрэл зургаа “Зун чамтайгаа уулзахыг тэсэн ядан хүлээж байна” гэсэн тайлбартайгаар инстаграмдаа оруулжээ. Дуучин бүсгүй өдгөө 36 настай.
Тэд арав гаруй жил болзсоны эцэст 2019 онд Италид хуримаа хийсэн билээ.
Эх сурвалж: Dailymail
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ