24,Sep 2023
| Нийтэлсэн Mar 26, 12:12 | СПОРТ
Дугуйн спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Тажикистаны нийслэл Душанбе хотноо эхэлсэн. Тэмцээнд Монголоос долоон баг оролцож байгаа.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн багийн цуваа гараатай, 24 км-ийн уралдаанд Монголын баг 27.54 минутийн амжилтаар мөнгөн медаль хүртжээ.
Манай багийн бүрэлдэхүүнд С.Жамбалжамц, Б.Марал-Эрдэнэ, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал нар багтаж буй юм. 40 дэх удаагийн тус тэмцээнд 17 орны тамирчид хурд, хүчээ сорьж байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ