Дугуйчид нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ

| Нийтэлсэн Mar 30, 11:11 | СПОРТ

Үзсэн : 273

дугуйн сс

Азийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээн Тажикистаны Душанбе хотод болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай тамирчид өндөр амжилт үзүүлэн, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэв. Тодруулбал, эрэгтэй элит ангилалд ОУХМ С.Жамбалжамц, эл ангиллын эмэгтэйчүүдээс ОУХМ Ц.Солонго, өсвөрийн ганцаарчилсан гарааны 24 километрт А.Даваажаргал нар хүрэл медалийн болзол хангалаа. Харин багаараа мөнгөн медаль авсан байна.

Багийн бүрэлдэхүүнд ОУХМ С.Жамбалжамц, Б.Марал-Эрдэнэ, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал нар уралджээ. Манай тамирчид 1991 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд эл төрлөөр мөнгөн медаль хүртсэнээс хойш багийн төрөлд ийм амжилт үзүүлээгүй аж.

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол