10,Jun 2023
| Нийтэлсэн Apr 27, 14:02 | НИЙГЭМ
Туул голын эрэг дагуух 3.68 га болон Дугуй цагаан хүртэлх уулын зам орчмын 35 га талбайг тохижуулах ажлыг энэ онд эхлүүлэх болжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамаарах Бага тэнгэрийн ам, Туул гол дагуух амралт, зугаалгын цогцолборын тохижилтыг 3.68 га талбайд хийх юм.
Тохижилтын ажлын хүрээнд явган болон дугуйн зам, автомашин, дугуйн зогсоол, амфитеатр, үйлчилгээний, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалт хийх аж.
Эл ажилд “Эйч Ар Ви констракшн” ХХК шалгарсан бөгөөд одоогоор бэлтгэл ажлын шатанд явж байгааг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.
Мөн Богд ууланд алхахад зориулсан зам хийхээр гүйцэтгэгч компанийг шалгаруулжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамаарах Ар Зайсангийн гудамжнаас Дугуй цагаан хүртэлх уулын алхалтын зам буюу нийт 35 га талбайн тохижилтын ажлын зураг төслийг өнгөрсөн оны наймдугаар сард баталсан. Мөн оны арванхоёрдугаар сард ажлын зурагт магадлал хийсэн байдаг. Тэгвэл тус байршил дахь тохижилтын ажлын гүйцэтгэгчээр “Энигмаконстракшн” ХХК шалгарчээ. Уулын замын тохижилтод ариун цэврийн түр байгууламж, тоглоомын талбай, амралтын цэг, худалдаа, үйлчилгээний талбай, авто зогсоол, хогийн цэг зэргийг байгуулна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ