"Дүдү" шинжлэх ухааны музей "аврагдлаа"

| Нийтэлсэн Mar 31, 12:12 | НИЙГЭМ

Үзсэн : 422

244380538_1148860528854272_2158470431563609708_n

Цар тахлын үед их хэмжээний түрээсийн төлбөрт унаж, үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон “Дүдү” хүүхдийн шинжлэх ухааны музейг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс нээх болсон. Хоёр салбартайгаар хүүхэд, багачуудад үйлчилдэг байсан тус музейнхэн өнгөрсөн хугацаанд үүдээ хааснаар 200 орчим сая төгрөгийн түрээсийн өртэй хоцорч, “И-март” дахь салбараа бүрмөсөн хаасан аж. Харин Зайсан дахь салбараа олон нийтийн дэмжлэгээр ийнхүү нээж байна.

“Дүдү-“гийнхэн хүүхдийн шинжлэх ухааны музейгээ аврах аян өрнүүлж, 10 000 ширхэг тасалбарыг нээлтийн үйл ажиллагаанаас урьдчилан борлуулж, засвар, үйлчилгээгээ хийн, өр төлбөрөө барагдуулж буй.

277304818_1255593311514326_1445899009786085723_n

Одоогоор 10 000 ширхэг тасалбарын 70 гаруй хувийг эцэг, эхчүүд, албан

273819948_1228994264174231_460831841039714640_nбайгууллагынхан худалдан авч, музейг аврах аянд нэгдсээр байгааг зохион байгуулагчид хэллээ. Нээлтийн тасалбар авсан хүүхэд, багачууд хүссэн өдрөө үйлчлүүлэх эрхтэй.

Тасалбарын үнэ 20 000 төгрөг бөгөөд та бүхэн ч бас хүүхдийн шинжлэх ухааны музейг аврах аянд нэгдэж, өөрт ойр байрлах “CU Mongolia” болон “GS25”-ын бүх салбараас билет авах боломжтой. Мөн “FinBerry”, “MonPay”, shoppy.mn, “HiPay” duduzone.zochil.mn платформоос мөрөөдлийн тасалбараа захиалаарай.

271682915_1209524896121168_5057000377150524390_n

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
  • khan - [36.255.40.172]

    1 жилийн өмнө

    Hi, this is very good article, very helpful for the public, All credit goes to this site owner. i hope they will work like this in future for a long time. Thanks

    Хариулах
    Love
    Cry
    Anger
    laughing
    thinking
    confused
  • khan - [36.255.40.172]

    1 жилийн өмнө

    good article.

    Хариулах
    Love
    Cry
    Anger
    laughing
    thinking
    confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол